Танилцуулга
СкайНэтворкс ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт мэдээлэл холбооны хот хоорондын сүлжээ байгуулах, түүнийг ашиглах 245/A-2/ICN 05 тоот тусгай зөвшөөрөл авсан. Улаанбаатар хотын хэмжээнд өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг анх байгуулан мэдээлэл харилцаа холбооны салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд энэ хугацаанд манай сүлжээ хотын ихэнх цэгт хүрч шилэн кабелийн урт нийтдээ 2800 км хүрээд байна.
Шилэн кабелийн холболт нь зай хамаарахгүй мэдээллийг өндөр хурдаар найвартай дамжуулж чаддаг дэвшилтэт технологи юм. Манай үйлчлүүлэгчид өндөр хурдны найдвартай интернэт, байгууллагын салбар хоорондын өндөр нууцлал бүхий сүлжээ, хамгийн хямд тарифтай телефон утасны үйлчилгээ болон сүүлийн үеийн олон сувагт интернэт телевиз зэргийг нэг кабелиар хүлээн авцгааж байна.
СкайНэтворкс ХХК нь G651D, G655C олон улсын стандартын шаардлага хангасан, өндөр багтаамж бүхий шилэн кабелийг үйл ажиллагаандаа ашигладаг.
СкайНэтворкс ХХК Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан өөрийн сүлжээндээ Таныг хамгийн ойрхон цэгээс чинь холбож, Таны өртгийг хэмнэнэ.
.jpg)