
Мэдээлэл, харилцаа холбооны шилэн кабелийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч компаниудын дунд шилэн кабелийн инженерүүдийн ажил мэргэжлийн “Анхдугаар тэмцээн”-ийг 2015 онд Скайнэтворкс ХХК анхлан санаачилж, өөрийн нэрэмжит болгон зохион байгуулж байсан.
Мэргэжлийн салбарт ажил мэргэжлийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулах нь харилцаа, холбооны салбарын ИТАжилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, шинээр нэвтэрч буй техник технологийн онол болон практикийн мэдлэгийг сайжруулах, туршлага солилцох, ур чадвартай ИТА–уудыг сэдэлжүүлэх, улмаар ажил төрлийн холбоо тогтоох зэрэг ач холбогдолтой билээ.
Скайнэтворкс ХХК үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд шилэн кабелийн инженер техникийн ажилтнуудын III тэмцээнийг 2025 оны 6 сарын 6-ны өдөр зохион байгууллаа.
Манай энэ удаагийн ажил мэргэжлийн тэмцээнд 13 байгууллагын 14 багийн шилдэг Инженер текникийн ажилтнууд өрсөлдлөө.
Шүүгчдийн багийн ахлагчаар МУ-ын зөвлөх инженер, Барилгын холбоо дохиоллын мэргэшсэн инженер, Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн ахлах багш Д.Долгорсүрэн
Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яамны салбарын хяналтын газрын мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч Б.Бүрэнжаргал
Харилцаа Холбооны Зохицуулах хорооны Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Эрдэнэцэцэг
Техникийн ухааны доктор, зөвлөх инженер Цагааны Болд нар шүүгчээр ажиллаа.
Тэмцээний ялагчаар Скайнэтворкс ХХК, Мобиком корпораци, Юни трансмишн нэтворкс ХХК-дын инженерүүд шалгарсан бөгөөд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.