+976 77007733, +976 77007711, +976 89048904

info@skynetworks.mn

Бидний үйлчилгээ

 

Тоон урсгал түрээслэх үйлчилгээ

1-100 mbps урсгалыг УБ хот болон хөдөө орон нутагт өөрийн сүлжээг ашиглан хэрэглэгчидэд хүргэх үйлчилгээ 

Онлайн VPN үйлчилгээ

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хоёр буюу түүнээс олон салбаруудыг өндөр нууцлалтайгаар шилэн кабелиар холбож, урсгал гаргах үйлчилгээ

Тоон суваг E1/FE үйлчилгээ

Үүрэн болон суурин утасны оператор компаниудад зориулсан үйлчилгээ

Шөрмөс түрээслэх үйлчилгээ

Хэрэглэгчийн байршлаас үл хамааран хоёр нэгж цэгийн хооронд шууд холболт хийсэн шилэн кабелийн нэг болон хос шөрмөс түрээслэх үйлчилгээ


Бидний тухай

Манай компани дэлхийн стандарт шаардлагыг хангасан шилэн кабелийг ашиглаж МУ-н нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан өндөр хурдны тоон сүлжээг байгуулах зорилготойгоор 245/А-2/ICN 05 “А” ангилалын тусгай зөвшөөрөлтэйгөөр 2005 онд анх байгуулагдсан.


Манай сүлжээг ашигласнаар Төрийн болон ААН байгууллага, компаниуд Интернэтэд зориулсан өндөр хурдны тоон урсгал, салбар хоорондын өндөр нууцлал бүхий VPN сүлжээг түрээслэн авах боломжтой юм. Скайнэтворкс ХХК нь “Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг алхам бүрт дээдлэн орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, өндөр хурдны сүлжээг байгуулна” гэсэн эрхэм зорилготой ажиллаж байна.


Скайнэтворкс ХХК нь 2005 оноос хойш МУ-ын мэдээлэл холбооны үндсэн сүлжээг байгуулах, өндөр хурд, өргөн зурвасийн найдвартай сүлжээг цогцлоон бүтээхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж ирлээ. Бид энэхүү зорилгын хүрээнд анх 2005 онд УБ хотыг бүхэлд нь хамарсан IP сүлжээний эх суурийг тавьж эхэлсэн. Манай компани 2005 оноос сүлжээний бизнес эрхлэх үйл ажиллагааг явуулснаас хойш жил болгон өөрсдийн бүтээн байгуулсан сүлжээг байнга өргөтгөж текникийн шинэчлэл хийж ирлээ.

Мэдээ, мэдээлэл

3
Oct

ICT EXPO-2016 үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн Б корпус үзэсгэлэнгийн танхимд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэн…

27
May

МТШХХСалбарын 95 жилийн ойн нэрэмжит спортын наадам амжилттай болж өнгөрлөө

Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн нэрэмжит спортын наадам 2016 оны 5 сарын 6-12-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.Тэмцээний хүрээнд тус салбарын компаниудын нийт 25 багийн 600 гаруй тамирчид Хөл бөмбөг, Сагсан бөмбөг, Волейбол, Дартс, Ширээний теннис, Шатар, Kибер спорт гэсэн төрлүүдээр өрсөлдөж…

17
May

“ШИЛЭН КАБЕЛИЙГ ХЭН ХАМГИЙН ХУРДАН ЗАЛГАХ ВЭ ?” сэдэвт анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Скайнэтворкс компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Шилэн кабелийг хэн хурдан залгах вэ?” ажил мэргэжлийн анхдугаар тэмцээн 2015 оны 7-р сард амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Тэмцээнд нийт ,, компанийн холбооны салбарын мэргэжилтэн холбоочид баг болон өрсөлдсөнөөс Скайнэтворкс ХХК- н Т.Насанбат ахлагчтай хамт олон…

Хамтрагч байгууллагууд

Website Security Test