Манай компани Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олгосон тусгай 245/А-2/ICN зөвшөөрлийн хүрээнд Монгол улс даяар сүлжээний бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнд:
-
Урсгал түрээслэх үйлчилгээ /Bandwidth leasing/
1Mbps-20Gbps хүртэлх өндөр хурдны тоон урсгал
Байгууллага, компаниуд интернэт, яриа, өгөгдлийг чанарын өндөр түвшинд тасалдалгүй авахын тулд ашиглахад тохиромжтой үйлчилгээ
-
Онлайн холболт үйлчилгээ/VPN connection/
Хоёр болон түүнээс дээш олон цэгийг шилэн кабелиар холбох
Арилжааны банкнууд, сүлжээ бүхий дэлгүүр, ШТС-ууд болон бусад олон салбартай байгууллагуудын төвийг салбар цэгүүдтэй нь 24 цагийн турш холбох VPN үйлчилгээ
-
Шөрмөс түрээслэх үйлчилгээ /Core leasing/
Хоёр цэгийг хооронд нь шилэн кабелийн шөрмөсөөр шууд холбох
ТВ-иуд, Мэдээлэл холбооны оператор компаиудад нэг болон хос шөрмөс гаргаж өгөх үйлчилгээ
МАНАЙ СҮЛЖЭЭ
Манай компани нь БНСУ–ын Тайхан Корпорацид үйлдвэрлэдэг ISO 9001 чанарын шаардлага хангасан ITU G.652 & G.656 стандартын кабелийг ашигладаг. G.656 стандарт бүхий кабель нь өндөр хурдны сүлжээ болох GPON, DWDM, PTN болон OTN технологийг шилэн кабелиар нэвтрүүлэх өргөн боломжийг бий болгож өгдөгөөрөө бусад кабелиас ялгарах онцлог давуу талтай юм. Гол сүлжээндээ 144C/96С шөрмөс, салбар сүлжээндээ 48C/24C/12C/8С шөрмөс бүхий шилэн кабелиудыг татаж, ашиглалт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хариуцан ажиллаж байна.
Бид үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлал, үйлчилгээний тасалдалгүй байдлыг ханган ажиллахын тулд дэлхийд алдартай сүлжээний төхөөрөмжөөр тэргүүлэгч CISCO компанийн switch & router хэрэглэдэг. IP сүлжээний үндсэн төхөөрөмжүүд нь Скайтел Плаза болон Яармагийн Вива хотхоны Дата Центр дээр байрлах Cisco 6509 Layer 3 switch юм. Эдгээр төвийн төхөөрөмжүүд хоорондоо шилэн кабелийн MESH холболтоор холбогдон ажилладаг. Үүний үр дүнд үйлчилгээний тасалдалгүй, найдвартай ажиллах үйл ажиллагааг бүрэн хангаж байгаа болно.
Дамжуулах сүлжээний технологийн хувьд БНХАУ-ын ZTE компанийн NG-SDH, PTN төхөөрөмжүүдийг суурилуулсан. NG-SDH технологи нь Интернэт, үүрэн холбооны ярианы үйлчилгээг нэвтрүүлэхэд зориулагдсан учраас яриа болон өгөгдөл дамжуулахад энэхүү технологийг ашиглаж байна. PTN технологи нь өндөр хурдны өгөгдлийн сүлжээг байгуулахад илүү зохимжтой бөгөөд энэхүү технологийг бид IPTV & LTE үйлчилгээнд ашиглах зорилгоор дамжуулах сүлжээнд нэвтрүүлсэн.
Сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор 24/7 цагын хяналт удирдлагын төвд чадварлаг баг ажиллаж байна. Ингэснээрээ бид Улаанбаатар хотод ХААНА Ч , ХЭНД Ч өөрсдийн үйлчилгээнүүдийг найдвартай хүргэж байна.