+976 77007733, +976 77007711, +976 89048904

info@skynetworks.mn

Бидний үйлчилгээ

 

Тоон урсгал түрээслэх үйлчилгээ

1Mbps-20Gbps хүртэлх өндөр хурдны тоон урсгал, Байгууллага,  компаниуд интернэт, яриа, өгөгдлийг чанарын өндөр түвшинд тасалдалгүй авахын тулд ашиглахад тохиромжтой үйлчилгээ 

Онлайн холболт VPN үйлчилгээ

Хоёр болон түүнээс дээш олон цэгийг шилэн кабелиар холбох, олон салбартай байгууллагуудын  төвийг салбар цэгүүдтэй нь 24 цагийн турш холбох VPN үйлчилгээ

Тоон суваг E1/FE үйлчилгээ

Үүрэн болон суурин утасны оператор компаниудад зориулсан үйлчилгээ

Шөрмөс түрээслэх үйлчилгээ

Хоёр цэгийг хооронд нь шилэн кабелийн шөрмөсөөр шууд холбох ТВ-иуд, Мэдээлэл холбооны оператор компаниудад нэг болон хос шөрмөс гаргаж өгөх үйлчилгээ 


Бидний тухай

Манай компани дэлхийн стандарт шаардлагыг хангасан шилэн кабелийг ашиглаж МУ-н нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан өндөр хурдны тоон сүлжээг байгуулах зорилготойгоор 245/А-2/ICN 05″А” ангилалын тусгай зөвшөөрөлтэйгөөр 2005 онд анх байгуулагдсан.

Скайнэтворкс ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан өндөр хурдны өргөн зурвасын шилэн кабелийн сүлжээг амжилттай бүтээн байгуулж, Мэдээлэл харилцаа холбооны салбарт сүлжээний бизнесийн цогц үйлчилгээг үзүүлж байгаа ҮНДЭСНИЙ компани юм.

Манай компани дэлхийн стандарт шаардлагыг бүрэн хангасан БНСУ-ын Тайхан Корпорацийн шилэн кабелийг ашиглаж УБ хотод 2200 км, хөдөө орон нутагт 9000 км нийт 11200 км урт хамгийн өргөн шилэн кабелийн үндсэн сүлжээг бүтээн байгуулсан болно. Үүний үр дүнд УБ хотын нийт барилга байгууламжийн 80 гаруй хувь, хөдөө орон нутгийн 21 аймгийн төв, 163 сум суурин газрууд шилэн кабелийн үндсэн сүлжээнд холбогдож,  хэрэглэгчид үүрэн холбооны 3G/4G LTE үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан IPTV, Интернэт,суурин утасны цогц үйлчилгээг хүлээн авах таатай боломж бүрдсэн билээ.

Мэдээ, мэдээлэл

9
May

“Шилэн кабелийн инженерүүдийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг II дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

“Шилэн кабелийн инженерүүдийн ажил мэргэжлийн II тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд 12 байгууллагын 15 баг өрсөлдснөөс даалгаврын хугацаа, гүйцэтгэлийн чанар, технологийн горим, алдаа дутагдлыг нийлүүлж дүгнэн:

1-р байрыг Скайнэтворкс ХХК-ийн баг,
2-р байрыг Мобиком…

1
Apr

5G сүлжээ

Утасгүй сүлжээний дараагийн үе болох 5G сүлжээ нь 2020 он гэхэд олон нийтийн хэрэглээнд нэвтрэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд “Samsung”, “Huawai” зэрэг томоохон ухаалаг утас үйлдвэрлэгчид 5G сүлжээнд ашиглагдах төхөөрөмжүүдээ танилцуулж эхэлсэн юм. 5G сүлжээ гэж юу вэ? Утасгүй сүлжээг дараагийн төвшинд авчрах…

31
Jan

Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэе

Цусаа хандивлах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг  ташаа ойлголт иргэдийн дунд байдаг.  Тэгвэл тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал  30 хувь бага  байдгийг шинжлэх ухаан нотолсон.  Нэг удаа  350-400 грамм цус өгөхөд 24 цагийн…

Хамтрагч байгууллагууд