Цусаа хандивлах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгвэл тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдгийг шинжлэх ухаан нотолсон. Нэг удаа 350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна. Хүний биед агуулагдах таван литр цуснаас нэг удаа 350-400 грамм цус авах нь өчүүхэн бага хэмжээ бөгөөд цусаа өгснөөс хойш эрэгтэйчүүд хоёр, эмэгтэйчүүд гурван сарын дараа дахин цусаа хандивлахыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг юм байна. Түүнчлэн тогтмол цусаа өгдөг донорууд хэзээ ч цус багадалтаар өвчилдөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдог гэнэ.
Скайнэтворкс ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нийт ажилтан албан хаагчдыг цусаа хандивлан эрдэнэт хүний амийг аврах уриалгыг гарган 2019.01.28-ний өдөр арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Манай улс 1994 оноос донорын төлбөртэй тогтолцооноос сайн дурын авлагагүй тогтолцоонд шилжиж, өнөөдрийн байдлаар 80000 орчим хүн донорын бүртгэлтэй байна. Гэсэн ч энэ тоо төдийлэн хангалттай бус аж. ДЭМБ-ын судалгаагаар тухайн улсын хүн амын гурван хувь нь тогтмол цусаа бэлэглэж байж улс үндэстнийхээ цусны хэрэгцээг хангана гэж тооцжээ. Харин манай улсад уг үзүүлэлт дөнгөж 0.75 хувьтай байгаа аж. Нэг хүн 350-400 мл цус өгөх боломжтой төдийгүй нэг удаагийн энэ цусыг боловсруулан гурван хүний эмчилгээнд зориулсан цусны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.
Нийт залуу үеийнхнийгээ Цусаа хандивлахыг уриалж байна !!!