5G сүлжээ


Утасгүй сүлжээний дараагийн үе болох 5G сүлжээ нь 2020 он гэхэд олон нийтийн хэрэглээнд нэвтрэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд “Samsung”, “Huawai” зэрэг томоохон ухаалаг утас үйлдвэрлэгчид 5G сүлжээнд ашиглагдах төхөөрөмжүүдээ танилцуулж эхэлсэн юм. 5G сүлжээ гэж юу вэ? Утасгүй сүлжээг дараагийн төвшинд авчрах энэхүү сүлжээ нь өндөр хурдны холболттой бөгөөд ойролцоогоор секундэд 10-20 гигабайтын хурдтай байх юм.