Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн Б корпус үзэсгэлэнгийн танхимд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, төр хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Ингээд та бүхэндээ үзэсгэлэнгийн эргэн тойрны фото зургуудаас танилцуулж байна.
/Мэдээллийн эх сурвалж: mpa.mn/