“ШИЛЭН КАБЕЛИЙГ ХЭН ХАМГИЙН ХУРДАН ЗАЛГАХ ВЭ ?” сэдэвт анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө


Скайнэтворкс компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд санаачлан зохион байгуулсан “Шилэн кабелийг хэн хурдан залгах вэ?” ажил мэргэжлийн анхдугаар тэмцээн 2015 оны 7-р сард амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Тэмцээнд нийт 8 компанийн холбооны салбарын мэргэжилтэн холбоочид 11-н баг болон өрсөлдөв. Тэмцээний шалгуурын эхний шат нь мэргэжлийн түвшний асуулт хариулт бүхий тест бөглөх байсан бол хоёрдугаар шатанд шилэн кабелийн залгаа хийх сорил байлаа.

IMG_0869IMG_0842 IMG_0935  IMG_0983

Тэмцээнд багууд маш хурдтай, идэвхи санаачлагатай оролцож нийт дүнгээр Скайнэтворкс ХХК-н Т.Насанбат ахлагчтай I-р баг хурдан шаламгай байж 1 цаг 05 минутын хугацаанд гүйцэтгэлийг бүрэн төгс хийж дуусган Тэргүүн байр эзлэсэн бол тус компанийн Г.Бямбажав ахлагчтай II-р баг удааллаа.

IMG_1121 IMG_1212 IMG_1249   IMG_1287

Нийт тэмцээнд амжилттай оролцсон баг хамт олонд халуун баяр хүргье.